Шуудангийн нэгдсэн код

Харилцаа холбооны зохицуулах хороо

Харилцаа холбооны зохицуулах хороо

Түгээмэл асуулт, хариулт

Шуудангийн нэгдсэн код гэж юу вэ?

Шуудангийн нэгдсэн код нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн хуваарийн дагуу засаг захиргааны нэгжийн болон хот суурингийн хэсэг (бүс)-ийн байршлын тухай мэдээллийг агуулж, давхардуулан оноогдохгүйгээр нөөц бүхий 5 оронтой тоогоор илэрхийлдэг.

Энгийнээр тайлбарлавал шуудангийн нэгдсэн код гэж тухайн хуулийн этгээд буюу объектын байршил, хаягийн мэдээллийг илэрхийлсэн 5 оронтой тоог хэлнэ.

Шуудангийн нэгдсэн кодын ач холбогдол юу вэ?

Шуудангийн нэгдсэн код буюу зип код нь хүн бүрийн өдөр тутмын үйл ажиллагаанд нөлөөлдөг, нарийн зохион байгуулалттай системийн нэг хэсэг тул шуудангийн үйлчилгээнээс эхлээд бизнес, онцгой байдалд хүртэл өргөн хэрэглэгддэг.

Онцгой байдал, эмнэлгийн түргэн тусламж, цагдаа зэрэг төрөөс иргэдэд хүрч үйлчилдэг байгууллагуудын үйл ажиллагааг хөнгөвчилнө. Шуудангийн нэгдсэн кодоо хэлснээр таны байгаа газрын байршлыг тодорхойлж, аль болох түргэн хүрч үйлчлэх боломжийг бий болгодог.

Өөрийн оршин суугаа газрын шуудангийн нэгдсэн кодыг хаанаас мэдэх вэ?

Та өөрийн оршин суугаа газрын болон барилга байгууламжийнхаа шуудангийн нэгдсэн кодоо мэдэхийг хүсвэл www.zipcode.mn цахим хуудаснаас газрын зураг дээр хайлт хийж мэдэх боломжтой.

Шуудангийн хаягийг хэрхэн зөв бичих вэ?

Шуудангийн хаягжилт нь дараах бүтэцтэй байна:

Илгээгчийн хаяг нь: Дугтуйны зүүн дээд өнцгөнд байрлана. Хүлээн авагчийн хаяг нь: Дугтуйны баруун доод өнцгөнд байрлана.

faq