Харилцаа холбооны зохицуулах хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Харилцаа холбооны хөгжил-2022” бүсийн зөвлөгөөн өдөрлөг арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Дархан-Уул, Орхон, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн бүс нутагт харилцаа холбооны тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчилгээ эрхлэгч 90 байгууллагын төлөөлөл болон Huawei, ZTE, ICT групп, summit зэрэг компаниуд оролцож байна. Бүсийн зөвлөгөөн, өдөрлөг арга хэмжээний хүрээнд өнөөдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зөвлөгөөний арга хэмжээ эхэлсэн. Зөвлөгөөнөөр харилцаа холбооны салбарын бодлого, зохицуулалтын цаашдын чиг хандлага, бүс нутгийн үйлчилгээ эрхлэгчдийн тулгамдаж буй асуудал гарц шийдлийн талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэн амжилттай зохион байгуулагдлаа.